Мексикийн Ерөнхийлөгч дээрэмчдээс 100 сая ам.долларын хахууль авчээ

 

Мексикийн Синалоа гэмт хэргийн бүлэг нь АНУ-ын зах зээлд хар тамхи борлуулагч хамгийн том заналт дайсан юм. Уг бүлэглэлийн ард нуугдаж байсан Хоакин Гузман буюу Эль Чапог баривчилж 2017 онд Мексикээс Америк руу шилжүүлсэн байдаг.

Түүний шүүх хурал өндөр хамгаалалтад Нью-Йоркод үргэлжилж байна.. Өнгөрсөн оны 11 дүгээр сард экс Ерөнхийлөгчийг дээрэмчдээс авилга авсан хэрэгт буруутгасан ч хэргийг эрс үгүйсгэж байсан юм.

Шүүх хурлын үеэр Эль Чапогийн баруун гар, туслах нь байж хоёр жил ой модонд хамт нуугдсан Алекс Сифуэнтэс экс Ерөнхийлөгчид 2016 онд 100 сая ам.долларын авилга өгсөн гэж мэдүүлжээ. .

 

Мексикийн Ерөнхийлөгч дээрэмчдээс 100 сая ам

Мексикийн экс Ерөнхийлөгч Пена Ньето ба Эль Чапо
мексикийн ерөнхийлөгч

 

Мексикийн алдартай гэмт хэрэгтний өнгөрсөн жилүүдэд үйлдсэн хар тамхи, хулгай дээрэм, хүн амины, авилга хээл хахуулийн хэргүүдэд Пена Ньетогоос гадна Мексикийн төр барьж байсан хэд хэдэн Ерөнхийлөгч, цагдаа шүүх улс төрийн эрх мэдэлтнүүд холбоотой. .

Барилга дахь хүмүүсийг металл илрүүлэгчээр нарийн шалгаж, ойролцоох замын хөдлөгөөнийг хааж байгаа юм. Хамгаалагчдыг барилгын дотор гадна байрлуулж өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.