Нийслэлийн Засаг даргыг өнөөдөр томилно

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр хуралдаж, Хотын даргыг томилох саналыг хэлэлцэнэ. Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэрийг дэвшүүлсэн юм. МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүн 100 хувь НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг Нийслэлийн Засаг даргад дэмжсэн билээ. 

10:00 цагаас эхлэх товтой байсан хуралдаан одоогоор эхлээгүй байна. 

Өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргын асуудлаас гадна “Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал”-ын талаар мэдээллийг хэлэлцэхээр болжээ.

 

 

 
 
  
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.