Тереза Мэй Их Британийн Ерөнхий сайдаар үлдэх үү?

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд Тереза Мэй албан тушаалаа хадгалж үлдэх эсэхийг шийдэхэд нэг хоног буюу 24 цагийн хугацаа үлдлээ.

Их Британи улс Европын холбооноос ирэх гуравдугаар сарын 29-ний өдөр өрх тусгаарлахаар төлөвлөж байна. .

Тодруулбал Парламентын 432 гишүүн Ерөнхий сайдын Европын холбооноос өрх тусгаарлах тохиролцоо, төлөвлөгөөг дэмжээгүй байна. .

 

brexit vote

 

Санал хураалтын дараа сөрөг хүчний Хөдөлмөрчдийн намын дарга Жереми Корбин Тереза Мэйд итгэл хүлээлгэх эсэхийг шийдэх санал хураалт явуулахыг шаардлаа. .

2016 онд явуулсан бүх нийтийн санал хураалтаар Их Британийн иргэдийн 51,6 хувь нь Европын Холбооноос салан тусгаарлахыг дэмжсэнээр Засгийн газар, Парламентын гишүүд холбооноос гарах нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн.

 

GettyImages 971536578 1160x773

 

Хоёр жил гаран Ерөнхий сайдаар ажилласан Тереза Мэйн саналыг өнгөрсөн оны 12 дугаар сард Парламентад хэлэлцэж санал хураах ёстой байсан ч дэмжлэг авахын тулд удаа дараа хойшлуулсаар байсан юм. Парламентын гишүүд Ерөнхий сайдын санаачилсан уян хатан тохиролцоог дэмжсэнгүй.

 

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй

 

Тереза Мэй Европын Холбооноос гарсан ч чөлөөт худалдааны тохиролцоо хийхийг хүссэн нь саатлаа. .

Их Британичуудын хувьд хугацаа бага үлдлээ. Тэднийг холбооноос гарах, холбоонд тавих саналаа нэн даруй тодорхой болгохыг Европын Холбооноос шамдуулж байгаа. .

 

Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Таск
Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Таск

 

Европын холбоо, Их Британи 45 жилийн хамтын нөхөрлөлөө төгсгөл болгоход 73 хоног үлдлээ. Европын холбоо үүнд бэлэн байж болох ч Их Британичууд бэлтгэл ажлаа бүрэн хангаж амжаагүй бололтой.

 

1546583731 2161

 

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.