СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-16

Тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг 2 дахь долоо хоногтоо зохион байгуулж байна.

Дээрх хугацаанд улсын хэмжээнд 100 гаруй цэгт байнгын болон хөдөлгөөнт эргүүл, 600 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд эрэн сурвалжилж байгаа хүн, тээврийн хэрэгсэл, гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байна.

Замын цагдаагийн газраас уг арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээс гадна хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд гэмт хэрэг ялангуяа .

иргэдийг мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх

Тухайлбал: 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Kia Frontier маркийн автомашиныг шалгахад иргэн Б-н автомашины хучлагыг хулгайлан тээвэрлэж байсан, мөн .

Шалгалтын ажиллагааг нийслэлийн төв болон алслагдсан гудамж зам, орон нутгийн болон улсын чанартай автозамуудад дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулсаар байна.    

Иймд цагдаагийн байгууллагаас, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, ачааны болон тээвэрлэж байгаа эд зүйлсийн бусад баримт бичгийг авч явахыг зөвлөж байна.

 Түүнчлэн гудамж замын хяналтаар хөдөлгөөнд оролцогчид хүүхдийг буруу тээвэрлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэхгүй байх зэрэг зөрчил түгээмэл илэрч хуулийн дагуу арга хэмжээ тооцож байгаа тул иргэдийг өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.