"Ариун номын эрэлд" баримтат кино нээлтээ хийлээ

 

Найруулагч Б.Баярын “Ариун Номын Эрэлд” баримтат киноны нээлт өнөөдөр “Шангри-Ла” дахь Өргөө кино театрт боллоо. Тус кино нь Христийн шашин тэр тусмаа Нестор урсгалын талаар тодорхой баримт, нотолгоо, судалгаан дээр үндэслэн “Амьд үг хөгжил сан” ТББ-тай хамтран бүтсэн юм. .

Найруулагч Б.Баяр: Энэ бүтээл маань ямар нэгэн шашны байгууллагыг сурталчилж байгаа биш

50276861 336469400288346 6067840821246296064 n

-“Монголчууд Манжийн эрхшээлд 220 жил, ЗХУ-ын нөлөөнд 80-аад жил болсон. Энэ хооронд бидний өв соёл, түүх мартагдах шинж байсан.

Тухайн үед Нестор гэдэг хүн өөрийн итгэгч нартайгаа хамгийн том чуулган хийж, тэр үеэс “Нестор” гэдэг нэрээр гарч ирсэн. Энэ нь Азид орж ирэхдээ Несторын шавь нар хэмээн тархсан байдаг

Энэ бүтээл маань ямар нэгэн шашны байгууллагыг сурталчилж байгаа биш. Монголын түүхийн мартагдсан хэсгийг ил гарган ирсэн юм. Бид бүхэн ярилцаад уран сайхны үзэгдлээ болиод түүхэн баримтыг ямар нэгэн чимэггүйгээр найруулсан. Мөн судалгааны хувьд хангалттай сайн байсан гэж үзэж байна. Баримтат киноны нэг хүнд тал бол баримт нотолгоо, судалгаа маш их шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол нэрнийхээ утгыг алддаг. Киноныхоо зургаа бүтэн жилийн хугацаанд зургаан аймаг, Итали, Өвөр Монгол гэх мэт газраар явж авсан ч зарим нэг нь хасагдсан.

. Одоо бол жоохон ч гэсэн мэдлэгтэй болсон. Энэ бол маш эмзэг сэдэв. Учир нь хүмүүсийн шашин, шүтлэг, үнэт зүйлийн талаар тул баримтыг гуйвуулж болохгүй. ” гэлээ.

Түүхийн ухааны доктор О.Болормаа: Монголоос шувуун хэлбэртэй загалмай, христийн шашинтны тухай бичгийн мэдээ зэрэг баримтууд олдсон

50088455 740391776327788 7429771252841054208 n

-“Амьд өв” ТББ байгууллага миний номыг үзээд баримтат кино хийх санал тавьж бид бүтээлийн ажилдаа орсон. МЭ V зуунд шашны тодорхой урсгал чиглэлүүдэд хуваагдсан байсан. . Тан улсын мэдээ, баримтан дээрээ “нестор” гэж бичигдсэн. Одоо бол нестор гэдэг үгийг хэрэглэхгүй христийн шашны дорнын чуулган гэж нэрлэдэг. . Христийг дагагч нар маш олон асуудалтай тулгарсан. Тэдний дунд үзэл суртлын мөргөлдөөн үүсэж байсан. Ингээд тэдний үзэл суртал

Сурвалжлагч Д.Болор-Эрдэнэ 

 49831335 1828223250638202 8826033277883121664 n

50029872 1205511606268313 3250134905459310592 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.