Д.Хаянхярваа: Надад санал болгосон ч УИХ-ын дарга болохгүй
Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын жагсагч гишүүд мэдээлэл хийхдээ “дараагийн УИХ-ын даргаар Д.Хаянхярвааг тавихгүй бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй гэж шантаажилж байна” гэсэн утгатай зүйл ярьсан билээ.
Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр санал тавьсан ч УИХ-ын дарга болохгүй гэлээ.
Д.Хаянхярваа:
Цаашид нийгмийг турхирсан буруу зөрүү мэдээллүүд битгий өгөөд байгаарай. Би хурлын дарга болох ямар ч бодолгүй. Санал тавьсан ч болохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Гурав, гурван хүн хүнтэй ажлын хэсэг гараад ажиллаж байгаа л гэсэн. Ажлын хэсэг эв зүйгээ олоод цаашаа хөдөлье гэвэл боломжтой бүх санал дээр хоёр гараа өргөнө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.