Санхүүгийн луйвраас сэргийлэхийг ард иргэддээ сэрэмжлүүллээ

 

Хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи, интернэт, олон нийтийн сүлжээ ашиглан өндөр хүү амлаж, иргэдээс хөрөнгө, мөнгө татах явдал цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, .

Холбогдох хууль тогтоомжоор “хөрөнгө оруулалтын хэрэгсэл”-ийг Хороо тогтоох төдийгүй үнэт цаас, нэгж эрх зэрэг санхүүгийн аливаа хэрэгслийг Хороо бүртгэж, зөвшөөрөл олгохоор хуульчилсан байдаг.

Иймд Хорооны зохицуулалтад хамаараагүй, холбогдох зөвшөөрөл, эрх аваагүй хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг дээрх байгууллагуудад хариуцлагатайгаар мэдэгдэхийн сацуу санхүү, хөрөнгө оруулалтын аливаа хэрэгсэлд хөрөнгө оруулахдаа тусгай зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягталж, эрх зөвшөөрөлгүй, луйврын үйл ажиллагаанд өртөж хохирохоос сэргийлэхийг нийт ард иргэддээ анхааруулж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.