ШУУД: Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 500-700 хүүхдийн ор шаардлагатай байна

Томуу томуу төст өвчний эзлэх хувь улсын хэмжээд 9.3 хувьтай байгаа ч зарим орон нутгуудад 17 хувьд хүрчээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээн дэх 930 гаруй хүүхдийн орон дээр нэмж 700 гаруй хүүхэд авчээ. Ингэхдээ зарим эмнэлгүүд коридортоо эвхдэг ор тавьжээ. Томуу, томуу төст өвчин туссан хүүхдүүдийн 80 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна.

Иймээс Онцгой комиссын өнөөдрийн хуралд ЭМЯ, ХНХЯ хамтраад томуугийн дэгдэлтийн үeд 0-5 хүртэлх насны ээжүүдэд цалинтай чөлөө олгох санал оруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна. Мөн хүн амынхаа 40-45 хувийг томуугийн эсрэг улирлын вакцинд хамруулахын тулд 1,4 сая хүн тун вакцин авахад шаардлагатай 10.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгах санал оруулж дэмжигджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.