Тэмээчин бүсгүй Байгальмаа хаана явна?

 

Одоогоос жил хоёр сарын өмнө Норжмаагийн Байгальмаа бүсгүй Монголын нийслэл Улаанбаатар хотоос Их Британийн нийслэл Лондон хот хүртэл 12,000 км замыг тэмээгээр туулах гурван жилийн аяллаа эхлүүлсэн. . “ExplorersWeb” Байгальмаагийн аяллын талаар сонирхож түүнтэй ярилцжээ.

 

26001287 1742748062466176 7717838218119485616 n

 

Аялал хэрхэн эхэлсэн бэ?

Би Монголд 12 жилийн турш аялал жуулчлалын салбарт ажилласан. Чөлөөт цагаараа ууланд авирах дуртай. .

Тэмээ унаж 3,000 км аялсан анхны монгол эмэгтэй болоод байгаа. Хэрэв Лондон хүртэл аяллаа дуусгачихвал тэмээн жингийн нэг цуваагаар хамгийн хол аялсан түүхэн аяллын эзэн болно. .

 

28279037 2047574355456409 3754892560364970302 n

 

Монголчууд таны аяллыг хэрхэн хүлээж авсан бэ?

Би дэлхий даяар аж төрдөг монголчуудын дунд алдартай болсон. Учир нь энэ аялал маш хүнд, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд. Намайг аяллаа эхэлсний дараа маш их эерэг нөлөө гарч эхэлсэн. .

 

26730953 2025418351005343 7850970173177446427 n

 

Алс холын аялалд гарахад хамгийн хүнд сорил юу байна вэ?

Монгол орны хувьд хамгийн хүнд зүйл бол цаг агаар. Учир нь тэнд маш хүйтэн. Бид анх долуулаа аяллаа эхэлсэн боловч бусад маань хүйтнээс болж, зарим нь хувийн шалтгаанаас болж аяллаа орхисон. Бид эхний сараа өвлийн дунд үед Говь цөлөөр явж өнгөрүүлсэн.

 

28276255 2047574055456439 1990117897098511362 n

 

Та нүүдэлчин удамд төрсөн, тиймээс аяллаа хэрхэн үргэлжлүүлэх талаар өөрийн гэсэн арга барил мэдлэгтэй байх. Гэхдээ замын туршид олж авсан чадваруудаасаа хуваалцаач.

Би яг л дөнгөж төрсөн хүүхэд шиг маш олон төрлийн чадварт суралцаж байна. Нэн ялангуяа гэнэтийн өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох чадварт маш сайн суралцаж байна. .

 

29425357 2042569702666065 755821176449662976 n

 

Олон улсын хил дамжин тэмээтэй явахад арын албаны, техник хангамжийн асуудал тулгарч байна уу?

Монголын Гадаад харилцааны яам намайг бүх улс орнуудын хилээр нэвтрэхэд тусалж байгаа. . Харин одоо Хятадаар дамжиж Казакстан руу орохын тулд өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хүлээж байна. Яг одоогийн нөхцөл байдлаас харахад унаж яваа тэмээнүүдээ Хятад-Монголын хилийн цэрэгт хандивлаад Казакстанаас шинэ тэмээнүүд худалдаж авч магадгүй. Турк улс хүртэл бид ихэвчлэн говь, талаар явна. Харин Европ руу ороход нөхцөл байдал огт өөр болох байх.

 

28828351 1844505638957084 6623130518614325773 o 768x512

 

Тэмээгээр аялна гэхээр романтик юм шиг сэтгэгдэл төрдөг, гэхдээ яг тийм байж чадах уу?

Ихэнх хүмүүс амьтадтай аялна гэхээр машин барьж байгаатай адил хялбар гэж боддог. Яг үнэндээ үүнд маш их цаг зарцуулдаг. Тэмээнүүдээ өдөрт гурван удаа хооллоно, эсэн мэнд байгаа эсэхэд нь үргэлж санаа тавина. Тэмээн тавхай их зөөлөн байдаг болохоор хол явахад тохиромжгүй. Хэт удаан явахаар хагарч, цус гардаг. Үүнээс сэргийлж хөлд нь тос түрхэж иллэг хийнэ. .

Ирэх саруудад юу төлөвлөсөн бэ?

Би яг одоо Хятад-Казакстаны хилийн дунд байдаг Хоргост хил нэвтрэх зөвшөөрлөө хүлээж байна. . Миний дараагийн хүнд сорилт бол зүүн Европ.

 

roi22

 

 

Эх сурвалж: explorersweb.com

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.