Жолооны үнэмлэхний хэвлэлт удааширсан тул түр үнэмлэх олгож байна

 

Жолооны үнэмлэхний хэвлэлт удааширсан тул гурван сарын хугацаатай түр үнэмлэх олгож байгаа ажээ.

Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан "Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам"-ын 3.3-д заасан "Тодорхой шалтгааны улмаас /үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тасалсан, зогссон гэх мэт/ үндэсний жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгох боломжгүй үед Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаатай олгож болно." гэсэн байдаг. Ү Монгол улсаас гадаад улсад ажиллаж амьдрах, сурахаар явж буй иргэдийн жолооны үнэмлэхийг пластикаар хэвлэн олгож байна.

Тендерт оролцож тодорхой шалгуурын улмаас шалгараагүй байгууллага /тухайлбал: "Бэнкью тех" ХХК/-аас санаатай болон санамсаргүй байдлаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад болж байгаагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд хүндрэл учирч байгаа хэдий боловч гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.