СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-14

“Эмээлт” зах дахь Хятадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрүүд хаалгаа бариад эхэлжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Зам зуур түр саатах нэгэнд дулаан гэмээр ч, өдрийн ихэнхийг гадаа зогсож худалдаа хийгсдэд бол хүйтэн жихүүн салхи “Эмээлт” захад сэвэлзэнэ. Монголд байгаа цорын ганц албан ёсны эрхтэй бөгөөд байцаагч, малын эмч, менежертэй бидний төсөөлдгөөс ч илүү чанартай үйлчилгээ үзүүлдэг томоохон амьд малын худалдааны төв хэмээн тус захыг нээгдсэнээс хойш, зургаан жил мал зарж байгаа худалдаачин ярьсан юм. Хэд хоногийн өмнө л гэхэд . Тус захын худалдаачид “Ганц нэгээр нь зарсаар өдөрт хоёр оронтой тоогоор хонь зарах ч үе бий. Нэг хониноос таван мянгаас эхлээд ихдээ 30 мянгыг ч харах үе байна. Малынхаа чанараас л шалтгаална. Түүнээс тийм их үнэ нэмдэггүй. Бас хашаанд түрээс гэж өдөрт 10 мянгыг төлдөг” хэмээн ярьж байлаа. байлаа.

Тарган хонь 30 гаруй килограмм хангалттай татаж байгаа гэнэ. Тэндээс амьд мал авахад чанартайгаасаа гадна эдийн засгийн талаасаа хэмнэлттэй санагдсан. Эрүүл ахуйн талаасаа ч хяналт шалгалт өндөрссөн гэдгийг “Эмээлт” захынхан онцолж байсан юм. Тус захын худалдаачдын хэлж буйгаар хонины үнэ өнгөрсөн жилийнхээс 20-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийнхүү өсөхөд хятадууд малчдын гар дээрээс шууд мах худалдаж авах болсон нь нөлөөлсөн аж. Өнгөрсөн жил “Эмээлт” орчимд гарын таван хуруунд багтах махны үйлдвэр ажиллаж байсан бол энэ жил эрс нэмэгджээ. Тэд хөдөөгүүр явж мах авахын зэрэгцээ, малчид малаа ямар нэгэн ченжээр дамжуулалгүй, шууд энэ үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлсэн байна. Ингэхдээ малыг тарган туранхай гэж гололгүй, арай илүү үнээр авдаг нь ч малчдад муу, онд орохгүй малаа борлуулах боломжийг олгожээ.

байна. Энэ нь Хятад Улс руу өөхтэй тарган мах гаргадаггүйтэй холбоотой. . Гэдэс дотрыг нь “Дэнжийн мянга”-ынхан авна. Арьс ширийг нь ченжүүд амдаад авчихдаг гэх мэтээр малын бүхий л түүхий эд энд эргэлтэд орж байна. болсон. Үйлдвэрүүд түүнийг нь шалгаж авдаг. Ийнхүү махны үйлдвэрүүд малчдаас шууд худалдан авах болсон нь малчны мал хотондоо үнэд хүрэх үндсэн шалтгаан болжээ.

гэх статистикийн судалгаа бий. Зарим худалдаачны хэлсэнчлэн мах боловсруулах үйлдвэрүүд нэг талаас малчдын амьжиргаанд тустай, цаашлаад улс орны эдийн засагт нэмэртэй үйл ажиллагаа явуулах болж. Энэ байдал хоёр гурван жил л үргэлжлэхэд монгол малын сүргийн бүтэц чанаржиж, малчдын эдийн засгийн байдал сайжрах боломжтой. Гэхдээ эдгээр бүх үйлдвэрүүдийг хятадууд ажиллуулж буй нь зах зээлийн хувьд алдагдалтай бөгөөд үүнийг төрийн бодлогоор зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. байна.

Энэ нь манай уламжлалт мал маллагааны онцлогоос шууд хамааралтай. Малчид наймдугаар сараас эхлээд хүүхдийн сургалтын төлбөр, өвлийн идэш бэлтгэхтэй зэрэгцэн онд орохгүй малаа борлуулах ажиллагааг арванхоёрдугаар сарын сүүл үе буюу хүйтний эрч чангарахаас өмнө хийж дуусгадаг. Тэгэхээр . Гэвч яг эрэлт үүсч буй сар шинийн өмнө Засгийн газраас мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт оруулж, үйл ажиллагааг нь лацдаж хаасан талаар зарим махны үйлдвэрүүдийн ажилтан хэлж байлаа. Зарим үйлдвэрүүдээс авсан мэдээллээр “Хаагдаад долоо хонож байгаа бөгөөд энэ хугацаанд олон малчид малаа өгөх гэж ирсэн. Гэтэл үйлдвэрүүд хаалгаа барьчихсан учраас малынхаа махыг жижиглэнгийн лангуунууд руу шууд өгч байгаа аж. Улмаар “Монголчууд махаа өндөр үнээр экспортлохын зэрэгцээ дотоодын хэрэгцээг хэрхэн хямд махаар хангах вэ” гэсэн асуултыг нийгэмд үүсгээд байна. Өөрөөр хэлбэл,

МЭРГЭЖИЛГҮЙ 30 ОРЧИМ ХҮН САРД НЭГ САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛЖ БАЙГАА ЮМ

Энэ үеэр Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэрийн зохион байгуулагч Х.Чулуунцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр “Манай үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоод бараг сар болж байна. Малчдаас өгөх мал багасч, махны гарц муудсан учраас хаагдсан. Малчид онд орохгүй туранхай муудсан малаа авчирч өгдөг. Өөхийг нь ялгадаг учраас тарган цатгалан мал авдаггүй. Арваннэгдүгээр сард ид ажлын үед ирээд өөрсдөө нүдээр үзэж харвал монголчууд тоож идэхгүй малаа энэ үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа. Авсан махаа чанаж, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоно. Мөн технологич, эмч, зөвшөөрөл байх ёстой бүхэн байдаг. Ямааны махыг 9-13 килограммтайг нь зааж авдаг. Итгэхгүй гэвэл,. Махыг малчнаас орон нутгийн ченжүүд авч, тэр авсан ченжээс хотын ченж авч, дам дамандаа үнэ нэмэгддэг гэж бодож байна.

Ажилчид бүгд монгол хүмүүс. Мэргэжилгүй 30 орчим хүн сард нэг сая орчим төгрөгийн цалинтай болж байгаа юм. Дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа эхэлж магадгүй” гэсэн бол өөр нэг мах боловсруулах үйлдвэрийн ажилтан “. Бүх юмыг лацдаж, бүрэн үйл ажиллагааг хорьсон. Шалтгаан нь “Засгийн газраас шийдвэр гарсан” л гэж хэлсэн. Гэхдээ махны нийлүүлэлт ерөнхийдөө дуусчихсан байсан. Одоо бол нөөцийн мах ч байхгүй. Үйлдвэр дөрөв юм уу долдугаар сараас үйл ажиллагаа эхлэх байх. Яг хэзээ эхлэхийг тодорхой мэдэхгүй байна. ” гэж ярилаа. Мэдээллийг дахин тодруулахаар дараагийн үйлдвэрийн хаалгыг татсан боловч хамгаалагч залуу “Үйлдвэрээс тушаал өгч өнөөдрөөс үйл ажиллагаа бүрэн зогсож байна. Мэргэжлийн хяналт, Гадаадын харьяатаас шалгалт ойрд байнга ирж байгаа. Илүү тодорхой мэдээлэл өгөх хүн байхгүй” гэлээ.

“ЭМЭЭЛТ” МАЛЫН ЗАХАД УУЦНЫ ХОНЬ 250-300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАЖ БАЙНА

Ийнхүү махны үйлдвэрүүд хаалгаа бариад эхэлсэн гэдэг мэдээлэл өгч байна. Тиймээс хөдөө орон нутгаас малаа мөнгө болгохоор ирсэн малчдын хувьд байдал ямар байгааг сонирхсон юм. Булган аймгийн Дашинчилэн сумаас адуу ачиж ирсэн малчин ярихдаа “Өчигдөр дөрвөн адууг килограмм нь 6100 төгрөгөөр бодон үйлдвэрт өгсөн. Өнөөдрөөс хааж байгаа гэнэ. Одоогоор манай нутагт адуу 900 мянгаас нэг сая төгрөгт хүрч, харин ченжүүдэд килограмм адууны мах 5500-5800 хүртэл төгрөгөөр худалдаж байна. Ноднин адуу нэг сая хүрэхгүй, килограмм адууны мах 4500 төгрөг орчим үнэтэй байсан. Үйлдвэрүүд ажиллаж байвал малчдад бол хэрэгтэй л байна” гэж ярьсан. Харин “Эмээлт” захын монгол ченжүүд махны үнэ өсөх болсон шалтгааныг ингэж тайлбарлаж байна. Худалдаачин Батаа “Өнгөрсөн жил жил хонь, ямааны махны бөөний үнэ дээд тал нь 4000 төгрөг хүрсэн. Энэ жил хонины махны бөөний үнэ нь 5500 төгрөгт хүрчихсэн, ямааны мах нь 4000 төгрөг гарчээ. Харин ууцны хонь 220 мянга орчим байсан. Сайн эр хонь л ихээр бодоход 250 мянга хүрч байсан юм. Харин эм хонь намар малчны хотондоо 80 мянга байсан бол одоо нэг зуун мянган төгрөгөөс дээш байна. Давхар сувиа хонь 120-130 мянган төгрөг хүрч байна шүү дээ. . Урьдчилан тохирч байж л очихгүй бол хэцүү байна шүү. Ингэж өсөхөд Хятадууд л нөлөөлсөн. Хятад эзэнтэй үйлдвэрүүд газар дээр нь улаан турсгийг л 4800 төгрөгөөр авчихаж байна.

Арьстай чигээр нь мулзалдаг учраас тарган туранхай хамаа алга тэдний хувьд. . Ченжээр дамждаггүй. Иймээс мах хомстож, үнэ өслөө дөө” гэж ярилаа. Мөн худалдаачин Хуягаа “Баруун аймгуудаас малаа авчирдаг. Энд худалдан авалт гайгүй байгаа. Харин жижиглэн замаа алдаж байна. 2000-3000 төгрөгөөр ч нэмж байна. Уг нь нэг килограммаас нэг мянган төгрөг харахад л хангалттай баймаар. Лангууныхан “Дэнжийн мянга”-аас махаа авна. Мянгынхан бойноос авна” гэлээ. Энэ мэтээр олон гар дамжиж иргэдийн гар дээр мах очиж байна. Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Төв аймгаас борлуулах хонио авчирсан. Малчнаас ууцны хонийг 210 мянган төгрөгөөр авдаг. Зөвхөн ачааны зардалтайгаа нэг хонь 215 мянган төгрөг болно. Хотондоо очихоор их үнэ хэлдэг. Энэ жил ч хятадууд хөдөөгүүр малыг их авсан даа.

Хятадууд нэг монгол дагуулаад хоёр, гурваараа явдаг. Монгол нь харилцаж авдаг. Газар дээр нь малчдаар 25-30 мянгаар гаргуулдаг. . Тэгэхээр малчид аль үнэтэй авсанд нь малаа өгдөг. Лангуунд мах олдохгүй байна, үнэтэй байна гээд хоёр гурав хоногийн өмнөөс Засгийн газрын шийдвэрээр махны үйлдвэрүүдийг зогсоочихсон. Иймээс “Дэнжийн мянга”-д очиж байгаа малын тоо ихсэж, махны үнэ буурч магадгүй гэж бодож байна. . Өмнө нь үнээ 400 мянган төгрөг, соёолон, хязаалан 500 мянган төгрөгөөс дээш гардаггүй учраас баярлаад өгдөг байсан. Одоо соёолон үхэр 800 мянган төгрөг, үнээ 600-700 мянган төгрөг хүрлээ. Хятадууд аравдугаар сараас эхлээд нэг айлаас багаар бодоход хорь, гучаар нь мал авсан. Бүр сарлагийг 100200 ширхгээр нь зарсан айл ч байна шүү” гэж байв. Тэгвэл хуучин 22-ийн товчоо орчимд мал гаргаж эхэлсэн үеэс эхлээд “Эмээлт” захад 15 жил ажиллаж байгаа мал нядлагч ярихдаа “Нэг хонийг 15 мянган төгрөгөөр гаргаад, гэдсийг цэвэрлэж, чанахад бэлэн болтол янзална. Энэ чиглэлээр одоо дөрөв таван айл ажиллаж байна. Дөрөвдүгээр сар гараад 25 айл болчихдог.

Нэг хүн мал гаргахад өдөрт байрны түрээсэнд 21 мянган төгрөг өгдөг учраас татвараа тооцоод мал гаргадаг” хэмээн ярьж байлаа. Ямартай ч байна. Гэвч . Ялангуяа сар шинийн баяр болох дөхөөд буй энэ өдрүүдэд . Махны үнэ эрэлтээсээ шалтгаалан ойрын 14 хоногтоо л өндөр хэвээр байна гэдгийг ченжүүд хэлж байна.

М.Үүрийнтуяа

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.