СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Huawei компанийн захирлуудын ээлжит баривчилгаа ба Хятадын байр суурь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Польш улсын сөрөг тагнуулын газраас Хятадын иргэнийг тагнуулын хэргээр баривчлан саатуулсан тухай мэдээллэв. .

Польш улс дахь Хятадын элчин сайдын яамнаас тагнуулын гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан иргэнээ Вэйжин Ванг болохыг мэдэгдсэн байна. Өнгөрсөн амралтын өдөр Huawei компаниас Ванг эрхмийг компанийн нэр хүнд унагасанд буруутгаж ажлаас нь халсан гэдгээ мэдээлжээ. .

 

 

. Өнгөрсөн оны сүүлээр тус компанийн санхүү эрхэлсэн гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг Америкийн Засгийн газрын хүсэлтээр Канад улсад баривчлан саатуулж, батлан даалтанд суллаад байгаа.

Өрнөдийн орнууд Huawei компанийн хөгжүүлж буй 5G технологийг хэрэглэхээс зайлсхийж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Учир нь энэ сүлжээ үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, дотоод нууцлалыг эвдэж тагнуулын мэдээ дамжуулахад чөлөөтэй болно гэж үзсэн.

Мэн Ванжоу хатагтайг баривчлагдсаны дараа Хятадын Засгийн газар болоод Huawei технологийн компанийн зүгээс нэн даруй суллахыг шаардаж байсан бол энэ удаад арай өөр байр суурьтай хандаж байна. .

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.