УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хүлээж авах эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж нууц санал хураалтаар нийт гишүүдийн 82,5%-ийн саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн хувийн эзэмшлийн “Доктор МИЭК” ХХК-ндаа ЖДҮХС-аас 700 сая төгрөг авсан баримт гарч ирж, түүнийг Прокурорын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт оруулж ирсэн нь нь ийнхүү хоёр байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулган дээр дэмжигдсэнгүй.