Өчигдөр буюу 01-р сарын 10-нд Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодыг хуралдсаны дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 02:00 цагаас эхэлж үүрийн 04:30 хүртэл хуралджээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцсэн юм.
Хэлэлцэх асуудлаас АН-ын бүлэг зургаан цагийн завсарлага авснаар өглөөний 10:00 цагт үргэлжлүүлэн хуралдахаар болсон юм.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл болон ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх ёстой юм.