Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад 13 гишүүн дэмжээгүй.
Дараа нь "УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжье" гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 11 гишүүн нь татгалзаж 73,3 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлаггүй гэж үзлээ.
Түүнийг ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий этгээддээ зээл авч өгөхдөө "албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусад давуу байдал олгох гэмт хэрэгт бусадтай хамтран оролцсон" гэсэн үндэслэлээр прокурорын байгууллагаас буруутгаж байгаа аж.