Консулын газрууд руу илгээмж явуулсан сэжигтнийг баривчилжээ

 

Өчигдөр буюу лхагва гарагт Австрали дахь дипломат консулын газруудад учир битүүлэг илгээмж ирж онц байдал зарлаад байсан.

Өнөөдөр өглөөний мэдээгээр сэжиг бүхий илгээмж илгээсэн эрэгтэйг баривчлан саатуулаад байна. .

Австралийн Холбооны цагдаагийн газраас сэжигтэн нийт 38 илгээмж илгээсэн гэж мэдэгдлээ. .

Нийслэл Канберра, Мэльбурн, Сидней хотуудад байдаг Их Британи, Америк, Швейцарь, Пакистан, Энэтхэг, Грек, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Итали, Испани, Франц улсуудын консулын газруудад илгээмж ирсэн нь батлагдсан ба эдгээр газруудад онц байдал зарлажээ.

 

6

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.