Дэлхийн хамгийн баян эр эхнэрээсээ саллаа

 

Цахим худалдааны сүлжээ Амазоны гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жеф Безос эхнэрээсээ салж 25 жилийн хамтын амьдралаа дуусгаж байгаагаа мэдэгдлээ.

.

Жеф Безосыг гэрлэж байхад Амазон цахим худалдааны сүлжээ байгуулагдаж 25 жилийн хугацаанд дэлхийн шилдэг фирм болж чадсан юм. Энэ жил 54 настай Безосын хөрөнгийг 137 тэрбум ам.доллар гэж Блүмбергийн тэрбумтнуудын жагсаалтад дурджээ.

.

Твиттер хуудсанд нийтэлсэн салах тухай хамтын мэдэгдэлдээ тэд гэж дурдсан байна.

 

170914 jeff bezos day children

 

1993 онд танилцаж, болзож эхлээд гуравхан сарын дараа сүй тавьж байжээ. Тэд 25 жил хамт амьдрахдаа гурван хүүтэй болж, нэг охин өргөж авсан юм.

Өнгөрсөн жил Жеф Безос, МакКензи Безос нарын “Day one Fund” хандивын сан орон гэргүй хүмүүст туслах, сургуулийн өмнөх боловсролын газар шинээр байгуулах зорилготой арга хэмжээ зохион байгуулж, хоёр тэрбум ам.доллар хандивласан юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.