СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-07

Хийрхэл нь дэндсэн үндсэрхэг үзлээр эдийн засаг ярихаа больцгооё

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө


“Монголчууд Эрээнийг цүнх цүнхээр нь мөнгөө зөөн нүүлгээд ирж болдог, харин хятад хүн монголоос сэтэрхий зүү ч худалдан авч болохгүй” гэх нь үндэсний үзэл биш байлтай. Нэг хэсэг монголын гаргаж буй ааш аяг, түүнийг дэвэргэгчдээс ийм байдал ажиглагдана. Тэднийхээр бол монголчууд хөлсөө урсгаж олсон мөнгөөрөө Хятадаас гахай, тахианы мах худалдан идэх ёстой, нөгөө талд нь жилийн дөрвөн улирал хөдөө хөхөрч гадаа ганддаг малчин ах дүүс маань малынхаа махыг хятадуудад үнэ хүргэн зарж болохгүй юм билээ. Хэрэв тийм бол энэ олон тариаланчдын хэрэг алга. Бүгдээрээ урд хөршөөс гурил ногоогоо худалдаж аваад идчихэж байя. Ерөөсөө үндэсний үйлдвэрлэл ч гэж ярих хэрэггүй, монголчууд хятад хүнд юу ч зарж, ашиг олж болохгүй юм зарж олж болохгүй юм чинь.

Хятадууд мах их хэмжээгээр худалдаж авсны балгаар “Хүчит шонхор” зах дээр махны үнэ хадлаа гэх. Хадаад хэд хүрснийг нь лавлахад, нэмэгдээд шинэ жилийн тортны үнэ хүрээг гэдэг.

Хятадууд мах их хэмжээгээр худалдаж авсны гайгаар зах зээлээ алдлаа гэв. Үнэн хэрэгтээ чөлөөт зах зээлийн зарчимд хэн өндөр үнэ амласанд нь өгөх бизнесийн хууль хэрэгждэг биздээ. Хэн мөнгөтэй байна, тэр хүн л үнэ цохин авч чадна. Бас Хятадууд мах их хэмжээгээр худалдаж авснаар Монгол улсын хүнсний нөөцөд аюулын харанга дэлдлээ гэцгээв. Өнгөрсөн оны урьдчилсан дүнгээр Монголын нийт малчид 66.5 сая толгой мал тоолуулсан. Үүний хэдийг нь хятадууд худалдаад авчихсан юм бол. Монголчууд жилд дунджаар 11 сая мал хүнсэндээ хэрэглэдэг. . Бэлчээрт 45 сая толгой мал үлдэх нь. Бэлчээрийн малаас дараа хавар нь 20 орчим сая төл авах боломжтой. Ингээд эргэлдүүлээд байвал, нь харагдана. Жил бүр 20 сая төл бойжуулж, энэ тооны малыг дотоод, гадаадын хэрэгцээнд зориулахад хотойх шалтгаан үндсэндээ алга. Тэр дундаа хонь, ямааны махыг экспортлох нь тэргүүний асуудал болсон. Нийт сүргийн 45.9 хувийг хонь, 42.3 хувийг ямаа бүрдүүлж байгаа юм. Тэгэхээр 87 орчим хувь нь бог гэсэн үг. Тиймээс махны экспортод бог малын махыг нэмэгдүүлэх шаардлага яалт ч үгүй бий болсон. Үүнийг зохицуулах нь төрийн асуудал. Монголын төр БНХАУ-тай хэлэлцээр хийж нэг тэрбум ам.долларын орлого олох боломж байгааг олон жилийн өмнөөс ярьсан. Үүний тулд малынхаа маханд эрүүл гэдэг шошго зүүх ёстой. Харин хятадууд үүнийг бидний оролцоогүйгээр хийчихэж байна. Мөн .

Ер нь дан ганц махны экспорт ч биш бүхий л салбарт “Монголчууд хятад хүнд юмаа өндөр үнээр зарж болохгүй” гэх балай бодол давамгайлдаг. Жил гарны өмнө БНХАУ-ын автомашинтай 400 гаруй жуулчны хамт Хятад улсдаа л нэр хүндтэйд тооцогддог 20 орчим телевиз, сонин, сайтын сурвалжлагч манай улсыг сурталчлахаар ирэв. Тэд бол Орос, Монгол, Хятад гурван улс хамтран аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд манайхыг зорих хятадын олон мянган жуулчдын эхний хэсэг байлаа. Сүүлийн хэдэн жил дэлхийд гадаад аялагчдаараа хятадууд тэргүүлж байгаа бөгөөд үүнийг дагаад бас л олон тэрбум ам.доллараар яригдана. Гэтэл эрхэлсэн тодорхой ажилгүй, жагсаал цуглаан гэх мэтийн нийгмийн сэтгэхүйг эрээвэр хураавар болгох зорилготой, голдуу үндсэрхэг үзэл ярьж голоо зогоодог, дээлтэй хэдэн нөхөд өнөө хятад жуулчдын зургийг дараад “Хятадууд Монголыг эзлэхээр цуваагаараа орж ирж байна” хэмээн зохион байгуулалттай цуу тараав хөөрхий. Гэр бүлийн автомашин 400 гаруй жуулчны цуваа цөөхөн л харагдав гэж. Ингээд л жилдээ нэг сая жуулчин хүлээн авч тэрбум ам.доллар халааслах зорилготой Монголын аялал жуулчлалын салбар будаа. Оронд нь цуваа хятад гэж цуурсан нөхөд өөрсдөө Бээжин Хонконгод аялаж зургаа олон нийтийн сүлжээнд гайхуулав. Тэдэн шиг хэдэн монгол урд хөршид аялж, жуулчлаад хэдэн төгрөг үрсэн бол. Ингээд бодохоор “Монголчууд Хятадын соёл, заншилтай танилцаж мөнгөө төлж болно, харин Хятад хүн Монголд ирж нүдээ баясгаж, мөнгөө үрж болохгүй” юм билээ. Үндсэрхэг үзэл гэж үүнийг хэлдэг юм бол Монголд лав хэрэггүй эд гэлтэй.

Монгол улс жилд самнадаг хэмжээгээрээ дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40 хувийг бүрдүүлдэг

Бас нэг мал аж ахуйн салбартай холбогдох жишээ дурдая, Монголын ноолуурын 90 хувийг цүнхтэй мөнгө агссан хятад ченжүүд авдаг талаар бид өөр хоорондоо ярилцах нь бий. Үнэн хэрэгтээ хавар болохоор манайд ирж ноолуур авдаг хятадууд тэгтлээ хахаж цацсан баячууд биш. Харин Хятадын үйлдвэрлэгчдэд эргэлдүүлэх мөнгө, эргэлт хийх зах зээл нь байгаа юм. бөгөөд Хятадын дараах хоёр дахь том тоглогч. Гэвч манайд боловсруулах салбар болон үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгө хомс, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл нь жижиг. Монголын үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгөө арилжааны банкнаас жилийн 20 хувийн хүүтэй зээл авч бүрдүүлдэг бол Хятадын төрөөс боловсруулах салбараа хөнгөлөлттэй зээлээр дэмждэг. Ингэснээр 1-2 хувийн хүүтэй зээлээр эргэлтийн хөрөнгө хийж байгаа юм. Хавар ноолуурын үнэ бага тогтвол хятадууд хөнгөлттэй зээлээ бууруулжээ гээд шууд ойлгочихож болно. . Харин Хятадууд боловсруулах ээрмэл үйлдвэртэй, үйлдвэрлэлээ дэмжих банкны зээлийн хүү бусад улстай харьцуулашгүй бага байгаа нь тэдний давуу тал байдаг. Ардаа ийм дэмжлэгэтэй хятадууд орж ирсэнээр ноолуурын адилаар махны үнийг ч өндрөөр тогтоогоод байгаа юм.

Монголын төрөөс дотоодын зах зээлээ хамгаалахаар жилийн жилд хөнгөлөлттэй зээл санаачилдаг ч хятадуудын мөнгөний хаа ч хүрдэггүй. Улмаар мах, ноолуурын адилаар махны үнийг ч өндрөөр тогтоогоод байгаа юм. Ялангуяа, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ гээд зарлачихсан хөдөө аж ахуй, тэр дундаа хүнсний салбараа авч үлдье гэвэл малын тоо бус чанарт анхаарах цаг болсон. . Эдийн засгийн утгаараа ч бэлчээрийн ачаалал хэтрэх нь ядуу малчдын амьжиргаанд тулдаг нийтлэг зүй тогтолтой аж. Улмаар малын ашиг шим ч буурна. Малын тоо толгой одоогийнх шиг өссөөр байвал, экологийн тэнцвэрт байдал улам бүр алдагдана уу гэхээс эргэж сэргэхгүй. Нэг ёсондоо, мал аж ахуйн салбар өөрөө өөрийгөө устгаж байгааг бэлчээрийн даацын сүүлийн хэдэн жилийн судалгаанаас харж болно. Тэгвэл махны экспортын ачаар малын тоог бууруулах боломж бүрддэг. Тэгээд ч мал аж ахуй бол уул уурхай шиг шавхагдах бус сэргээгдэх баялаг.

Үүнийг “хятад, монгол” гэх үзэл суртлаар тайлбарлах боломжгүй. Угаасаа дэлхий нийт эдийн засгийн харилцааг хэн өндөр үнэ хэлсэнд нь зардаг бизнесийн нэг хэл, нэг хуулиар явуулдаг. Мөн гадуур цуураад байгаа шиг зах замбараагүй амьд мал, түүхий мах гаргаад байгаа зүйл байхгүй гэдгийн хяналтын байгууллагууд хэлж байгаа. байна. Үүн дотор боловсруулсан махан бүтээгдэхүүний боловсруулалт түүхэн дээд хэмжээндээ хүрснээс гадна өнгөрсөн онд анх удаа дөрвөн төрлийн мах экспортод гаргасан гэдгийг онцолж байна. .

Тун удахгүй хавар болно, магадгүй хаврын уртад хөдөө орон нутагт малчдын амьжиргаа хүндэрч, тусламж дэмжлэг хэрэгтэй болно. Тэр цагт өнөөдрийн махны үнийн өсөлтийг эсэргүүцэгчид яг л хятадууд гэж эсэргүүцэж байсан шигээ малчдыг эсэргүүцнэ. Өөрсдийнхөө төлөө мал маллачихаад хэмээн нүд үзүүрлэх нь гарцаагүй.

Д.МЯГМАРДОРЖ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.