Г.Эрдэнэбилэг: “Хүрэн морь” найраглалыг кино болгоно гэдэг амаргүй байлаа

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн “Кино ертөнц” буландаа дөнгөж нээлтээ хийгээд буй “Хийморь” уран сайхны киноны тухай онцолж байна. Киног Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэж, жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн ур ухаанаар бүтээсэн аж.

Төрсөн нутаг, өсгөсөн эзэн рүүгээ давхих хүрэн морь. Саад бэрхшээл бүхнийг даван туулж, ижил сүрэг, элгэн садан руугаа тэмүүлэх монгол морь. Кинонд монголчуудын нүүдэлчин амьдрал тэр тусмаа дэлхийн талыг эзэлсэн монгол морины шандас, эх нутагтаа тэмүүлэх тэмцлийн тухай өгүүлэх юм. Киноны нээлтийн үеэр найруулагч Г.Эрдэнэбилэгтэй цөөн хором ярилцлаа.

 

-Киноны нээлтэд ирсэн хүн бүхэн дэлхийд Монголыг тамгалах уран бүтээл болжээ гэж ярьж байна. Танд баяр хүргэе?

-Баярлалаа. Миний ард олон уран бүтээлч бий. Хамгийн эхэнд баг, хамт олондоо талархсанаа илэрхийлье. Киноны ерөнхий ивээн тэтгэгчээр “Ажнай” корпораци ажиллаж, “Three Flames”, “Nomadia”, “Belgute” pictures хамтран бүтээлээ. Бид .

0118e5182ee1fcd8d4c702bef366965e 159535

-Кино багийн бүрэлдэхүүнийг харахад “Олон улсынх” гэж онцол­моор санагдсан. Гадны олон уран бүтээл­чийг нэгтгэж чадсанаараа та Монголын кино урлагт жишиг тогтоочихлоо?

-Кино хийх тухай бодож эхлэхдээ л баг, хамт олноо хэрхэн бүрдүүлэх тухай нарийн төлөвлөгөө гаргасан. Тиймээс ч . “. Харин дуу, хөгжмийг АНУ-ын кино компанитай хамтарч хийлээ.

 935291556603653a07ed1c0aef2b238f 159535

-Кинонд монгол ёс жудаг, морь, хүн хоёрын гүн холбооноос эхлээд олон сэдвийг хөнджээ. Нээлтээ хийчихээд эргээд харахад юу бодогдож байна?

-Кинонд хүн гэдэг адгуус амьтнаас долоон дор болчихож гэсэн нэг санаа явж байна. Хүн хүнээ хайрлахаа байчихаж. Уг нь монгол хүнийг морьгүйгээр төсөөлшгүй. Гэвч уламжлалт ёсоо мэддэг залуус өнөөдөр ховорхон байгаа нь харамсалтай. Бид морио магтан дуулах ёстой. Монгол морины түүх ямар агуу билээ. Үүнийг л уран бүтээлээрээ хүргэхийг хүссэн.

b789c2f02768852c76bcd7dbc421c7cf 159535

-“Хийморь” бүтээлийн үнэ цэнэ нь мэдээж “Хүрэн морь” най­раг­лалаас сэдэвлэсэн явдал. Энэ най­раг­лалтай та хэзээ танилцаж байв?

-“Хүрэн морь” найраглал тэр чигээрээ дүрслэл. Бидний үеийн багачууд тус найраглалыг цээжээр мэднэ. Ч.Лхамсүрэн гуай энэ бүтээлээрээ 1963 онд Төрийн шагнал хүртсэн байдаг. Миний хувьд энэ мундаг найраглалыг барьж авч, кино болгоно гэдэг айдастай, амаргүй даваа байсан. Гэвч одоо л хийх ёстой гэж өөрийгөө хурцалсны эцэст баг хамт олонтойгоо ард нь гарч чадлаа.

d61b83beb0cc160bb00c1f27f4cce783 159535

-Орчин үед зарим бүтээл их амар­хан бүтсэн шигээ богино настай байх нь элбэг. Харин “Хийморь” киноны хувьд гурван жил дамнасан гэж сонссон?

-. Хэдийгээр олон улсын баг хамтарч бүтээсэн боловч “Хийморь” кино цэвэр монгол бүтээл гэж онцолмоор байна. Монгол зохиол, монгол уран бүтээлчдийн ур ухаан, авьяас чадвар нэвт шингэсэн юм шүү.

f6da28321f671b459c814b0702552d70 159535

zuunii medee31

   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.