ЯПОН УЛС ХОГ ХАЯГДЛААР ДҮРЭМТ ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭДЭГ
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны хэрэгжүүлж буй ЭКО парк төслийн хүрээнд Япон улсын хаягдал шил дахин боловсруулах хорооны дарга, “Crystal clay” компанийн захирал Со Като манай улсад уригдсан байна. Тэрээр 2018 оны 9-р сарын 31-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зочлон холбогдох салбарын мэргэжилтнүүдэд Япон улсын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн туршлагаас танилцуулах юм.
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоонд өдгөө боловсруулах 20 үйлдвэр, нийт 60 байгууллагын 20,000 гишүүн нэгдсэн. 2017 оны 12-р сарын 5-нд батлагдсан “Монголын хог хаягдлын тухай хууль”-иар хоёрдахьч түүхий эд хүлээн авдаг цэгийг “Дахивар, нөөцийн цэг” гэж нэрлэхээр болсон ба өдгөө УБ хотод дахивар нөөцийн 206 цэг ажилладаг.
Тэдгээрийн дийлэнх нь УБ хотын баруун зүүн зах, мөн хойд хэсэг, гэр хороолол орчимд түлхүү байрладаг ажээ. Орчин үед хог хаягдлыг эх үүсвэр дээрээс нь ангилан ялгаж, хоёрдахьч түүхий эд авах цэгт хүргэн, улмаас боловсруулах үйлдвэрийн шат дамжлагаар орсноор бэлдэц болж гардаг байна.
Хог хаягдлын менежментээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Япон улс хуванцар бэлдцээр утас хийн, түүгээр сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэдэг бол Хятадад ийм төрлийн утсаар дрож, хивсэнцэр хийдэг болжээ.
Харин Монгол улс одоогийн байдлаар тэрхүү бэлдцээ Хятад улс руу экспортолдог. Цагаан даваа болон Нарангийн энгэрт Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр технологийн ЭКО парк байгуулагдсанаар энэ салбарын хөгжилд ихээхэн дэвшил гарна гэж үзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.