СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-04

1000 төрөгөөр авдаг НД-ийн лавлагааг үнэгүй авдаг болов

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

Арилжааны банк, элчин сайдын яам, хууль шүүх, худалдан авах ажиллагааны газарт зэрэг санхүүгийн чадамжаа илтгэх зорилгоор жилд давхардсан тоогоор 1.9 сая хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа ашигладаг. Иргэд зөвхөн . Энэ  талаар бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх мэдээлэл технологийн төвийн захирал Г.Хүрэлбаатараас тодруулга хийлээ.

-Хэзээнээс энэхүү цахим үйлчилгээ хэрэгжиж эхэлсэн бэ?

-Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оныг цахим үйлчилгээг хөгжүүлэх жил болгон ажилласан. Ажил олгогч, арилжааны банк, төрийн байгууллагуудад нийгмийн даатгалын үйлчилгээг мэдээлэл технологийн аргаар явуулах төлөвлөгөө гаргаж боловсруулсан. Түүний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтыг интернеттэй газраас хэвлэж авах боломжтой болсон юм.

-Иргэд энэхүү үйлчилгээг хэрхэн авах вэ?

-. Дан системийн арга нь хэрвээ та тоон гарын үсэгтэй бол нэвтэрч болно эсвэл нэг удаагийн нэвтрэх код авч нэвтрэх эрхтэй болно.

-Нэвтрэх кодоо заавал НДЕГ-т ирж авах уу?

-Нэвтрэх кодыг НДЕГ дээр ирж авах шаардлагагүй ndaatgal сайт руу ороод и-майл хаяг эсвэл утсаараа өөрийн нэг удаагийн кодыг авах боломжтой

-Энэхүү иргэдэд зориулсан вебээс өөр ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

 -Веб сайтаас лавлагаа авахаас гадна хэд хэдэн үйлчилгээ авч болно.  2006 оноос хойш байгаа  мэдээллээ харж болно, нэрийн дансны мэдээллээ харах боломжтой, тэтгэвэртэй холбоотой бүх мэдээллийг авч болно.

-Нийгмийн даатгалын лавлагааг аваад тухайн байгууллага дээр очиход ямар нэгэн хүндрэл асуудал гарах уу?

-Манай нийгмийн даатгалын дэвтрийг шаарддаг бүх байгууллагуудад хүчинтэй. . Тухайн байгууллага интернетээс гаргаж авсан лавлагааг хүлээж аваад бар кодоор нь уншуулан үнэн эсэхийг шалгаж авна. Энэхүү үйлчилгээ нь иргэний цаг завыг хэмнэж буй хэрэг юм. 

Сурвалжлагч Д.Болор-Эрдэнэ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.