“Амьдрал бэлэглэгчид” баяраа тэмдэглэлээ

 

 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн гуравны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн тус өдрийг тэмдэглэсэн бөгөөд нийт 45 удаа зохион байгуулжээ.

Энэхүү өдрийн хүрээнд цусны донорын эгнээг өргөжүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор . Энэ хүрээнд ЦССҮТ нь JCI капитал байгууллагатай цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах чиглэлээр хамран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 Манай улсад Азийн цус сэлбэх холбооны 15 дугаар уулзалт болно

ЦССҮТ-ийн захирал анагаах ухааны доктор Н.Эрдэнэбаяр

IMG 8030

“JCI капитал байгууллагатай цусны донорыг өргөжүүлэх чиглэлээр 2009 оноос хойш 10 дахь жилдээ хамтран ажиллаж байна. . Хүмүүс цусаа бэлэглэснээр гурван хүний амь насыг авардаг. Учир нь нэг хүний цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Тухайн өвчтөнд ямар бүтээгдэхүүн шаардлагатай байна түүнийг нь боловсруулдаг. ЦССҮТ нь эрүүл мэндийн байгууллагуудаас хамгийн анхны олон улсын стандартыг хэрэгжүүлж байгаа. Энэ онд бид бүхэн .

“Цусны донорын баярын өдөр”-ийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш өгөлттэй  нэг донорыг “хүрэл донор” 100-аас дээш өгөлттэй донорыг “мөнгөн донор”, 150-аас дээш өгөлттэй нэг донорыг “алтан донор”-оор тус тус өргөмжилж алдаршуулав.

Цусаа бэлэглэснээр хүмүүст амьдрал бэлэглэж буй гэгээн үйлс юм

49209790 303472297040418 1541237439232737280 n

Хүндэт донор Х.Төмөрсүх “Би 1984 оноос хойш 100 удаа цусаа  бэлэглэсэн. Монголын донорын холбооны гишүүнээр ажилладаг. Манай холбоо 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. ” гэв.

Сурвалжлагч Д.Болор-Эрдэнэ 

49467962 2022418127845083 7147785750547791872 o

IMG 8048

IMG 8032

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.