Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 541 ББСБ ёс зүйн дүрэмтэй боллоо

 

Тус холбооноос өнөөдөр салбарын хэмжээнд мөрдөх Банк бус санхүүгийн байгууллагуудын ёс зүйн дүрмийг баталлаа. Ёс зүйн дүрэмтэй болсноор салбарын хэмжээнд баримтлах зарчмуудыг тодорхой болгох, мэргэжлийн байгууллагын стандартыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрсдэлийн түвшнийг бууруулах, хөрөнгө оруулагч, харилцагчдын итгэлийг нэмэгдүүлэх, цаашлаад салбарын нэр хүндэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа ажээ.

. Түүнчлэн салбарын ажилтнуудын зөв хандлага, харилцагч, үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй харилцах, үнэнч шударга байх, авлига, хээл хахуулиас ангид байх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг сахин хамгаалах, санал, гомдлыг шийдвэрлэх механизм зэрэг асуудлуудыг багтаажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.