ВИДЕО: Монгол тулаанч Японы аваргыг "нам цохьсон" тулааны бичлэг

 

Тэрээр эхний тулааны 2018 оны 12 сарын 09 өдөр Японы кикбоксын шилдгүүдийн нэг болох Ёота Шигэморитой тулалдан ялалт байгууллаа.

maxresdefault (1)

Ёота Шигэмори нь мэргэжлийн рингэнд нийт 30 тулаан хийж 24 тулаанд ялалт, 4 тэнцээ, 2 ялагдал хүлээсэн ба 12 тулаанд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан амжилттай байгаа тамирчин юм. Б.Алтандөлгөөний хувьд 10 тулаанд орж 10 ялалт байгуулсан тамирчин юм. Таеквондо суурьтай тамирчин бөгөөд Шинобу файт тэмцээний -60кг жингийн аварга тамирчин юм. Тэрээр ийнхүү эхний тулаанд ялалт байгуулснаар цааш хагас шигшээд Японы Knockout холбооны бас нэгэн аварга Тайланд улсын тамирчинтай 2019 оны 2 сарын 11 өдөр тулалдах юм. 

48269265 1058814567630485 5241306242378366976 o

Б.Алтандөлгөөний тулааныг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.