Өмнөговь аймаг олон улсын стандартад нийцсэн гагнуурын байртай болжээ

 

Өмнөговь аймгийн Политехникийн коллеж 2017 оноос уул уурхайд нэн шаардлагатай мэргэжилтэнг бэлтгэж ажилд зуучлах ажлыг эрчимжүүлсэн. Түүний нэг нь олон улсын зэрэглэлтэй гагнуурчдыг сургаж дадлагажуулж уул уурхайд зуучилж байгаа явдал юм.

Мөн хорт утааг хамгийн богино хугацаанд сэлгэх боломжийг бүрдүүлснээрээ МУ-ын хэмжээнд онцлог гагнуурын дадлагын байр болж байгаа юм

Тэд өнөөдрөөс эхлэн олон улсын чанар стандартад нийцсэн гагнуурын байранд дадлагажиж төгсөх боломжтой боллоо. . Мөн хорт утааг хамгийн богино хугацаанд сэлгэх боломжийг бүрдүүлснээрээ МУ-ын хэмжээнд онцлог гагнуурын дадлагын байр болж байгаа юм.

Энэхүү олон улсын чанар стандартад нийцсэн гагнуурын дадлагын байрыг Австрали, Швейцарь улсын Засгийн газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, GIZ төслийн санхүүжилт, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Политехник коллежийн хамтын ажиллагааны үр дүнд байгуулж Өмнөговь аймгийн төдийгүй Монгол улсын иргэд олон улсын боловсрол, ур чадвар эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болжээ.

48359881 2009505182452265 7136481830416416768 o

48364849 2009505212452262 7049343914712498176 n

48361862 2009505172452266 7620363089480777728 o

48378473 2009504842452299 1523529825942241280 n

48364199 2009504982452285 5584906855873773568 o

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.