МАН бага хурлаа 12-р сарын 19-нд хуралдуулна

Өнөөдөр МАН-ын жирийн гишүүд мэдээлэл хийж МАН-ыг бага хурлаа даруй хуралдуулж дотооддоо үүссэн асуудлаа шийдвэрлэхийг шаардсан билээ. Харин энэ мэдээлэлтэй зэрэгцэн МАН-ын Удирдах зөвлөл хуралджээ. Ингээд Удирдах зөвлөлөөс МАН-ын бага хурлыг энэ сарын 19-ний өдөр 11 цагаас хуралдуулах тов гаргажээ.

МАН өнгөрсөн 8-р сард бага хурлаа хуралдуулж Хэнтийн нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэж байсан бол энэ удаад ийнхүү намын дотоод асуудлаа ярилцахаар тогтжээ. МАН-ын бага хурал 369 гишүүнтэй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.