Канад улсын элчин сайд Хятадад баривчлагдсан иргэдтэйгээ уулзжээ

 

Канад улсын Засгийн газар Хятадын технологийн тэргүүлэгч компани “Huawei”-н санхүү эрхэлсэн гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг баривчилсны дараа Бээжингийн эрх баригчид канад иргэдийг баривчлан саатуулаад байгаа.

. Элчин сайд иргэддээ туслахын тулд бүх арга замыг хайж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

 

Майкл Спаров
Майкл Спаров

 

Майкл Ковриг
Майкл Ковриг

 

Мэн Ванжоуг Канадын эрх баригчид батлан даалтанд сулласан хэдий ч хэргийг нь АНУ-ын Засгийн газарт шилжүүлэх эсэхээр хэлэлцэж байгаа. .

 

Мэн Ванжоу
Мэн Ванжоу

 

Оттавагаас Ванжоугийн баривчилгаа ямар нэг улс төрийн сонирхолтой холбоогүй гэсэн тайлбарыг өгсөн. Америкийн Засгийн газар “Huawei”-н охин компанийг Ираны эсрэг тавьсан хоригийг зөрчсөн гэж буруутгаад байгаа юм.

. Хятадад үйл ажиллагаа явуулдаг Канадын компаниудад одоогоор ямар нэг дарамт шахалт ирээгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт “Canada Goose” компани Бээжинд шинэ дэлгүүрээ нээх ёстой байсан ч барилгын ажил дуусаагүйгээс болж хойшлогджээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.