МАН-ын бүлэг хуралдахгүй
Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Гэвч МАН-ын бүлэг хуралдахгүй гэсэн мэдээлэлтэй байна.
Учир нь дотроо хоёр хуваагдсан МАН-ын бүлэг бүлгийн хуралдаанаа хийхдээ ч хуваагдсан бүлгээрээ хийж аль нэгнээс нь гаргасан шийдвэрийг нөгөө нь эсэргүүцэн, хүчингүй шийдвэр гэх мэтээр тайлбарласаар буй. Тиймээс МАН-ын хоёр бүлгийн аль нэг тал нь олонхи болоод хуралдлаа ч шийдвэр нь хүчингүй байх учир дотооддоо асуудлаа шийдэхээс нааш бүлгээ хуралдуулахгүй байх гэсэн "шум" гарч байна.
Харин өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчнийхээ ажлыг идэвхижүүлэхээ мэдэгдсэн АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа ямар асуудлыг хэлэлцэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.