ШУУД: Л.Отгонбаатар Мөнгөн медаль хүртлээ

 

Эрэгтэйчүүдийн -100кг жинд ОУХМ Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ОХУ-ын Иляасов Ниязтай урамтай сайхан барилдан торгуулиар цэвэр ялсан. Улмаар D хэсгийн аваргын төлөө Японы Ийда Кентарог ялан хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Л.Отгонбаатар дэлхийн аваргын хүрэл медальт Египт улсын жүдоч Дарвиш Рамадантай барилдан нэмэлт цаг дээр ялж "Мастерс-2018"-д финалдлаа.  

Алтан медалийн төлөө Рио-2016 Олимпийн мөнгө, дэлхийн гурван удаагийн мөнгө, хоёр хүрэл медальт Гүржийн Липартелиани Варлам аваргатай барилдах байсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд авсан бэртэлээс шалтгаалан барилдаж чадсангүй. Ийнхүү ОУХМ Л.Отгонбаатар Мастерс-2018 тэмцээнээс Мөнгөн медаль хүртлээ. 

Медалийн төлөөх барилдаануудыг шууд үзэх:

 

  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.