ШУУД: Н.Дагвасүрэн хэсгийн аваргын төлөө барилдаж байна

 

Эрэгтэйчүүдийн -81кг жинд ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт Португаль жүдоч Эгүтидзе Анриг ялсан.

Хоёрдугаар тойрогт Германы Рессел Доминиктой барилдан нэмэлт цаг дээр урамтай сайхан барилдаж ялсан. Н.Дагвасүрэн В хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Хубецов Алантай яг одоо барилдахаар дэвжээнд гарч ирлээ. ОХУ-ын Хубецов Аланы хувьд 3834 оноотойгоор дэлхийн чансааны 5-д эрэмблэгдэж байна. Өнгөрсөн жилийн Мастерст тэрээр хүрэл медаль хүртсэн. Урьд нь хоёр жүдоч хоёр удаа учраа тааран барилдахад хоёуланд нь Н.Дагвасүрэн ялаад байгаа юм. 

Шууд үзэх:

Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын видеог ухраан нөхөж үзэх боломжтой юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.