ШУУД: Н.Дагвасүрэн эхний ялалтаа авлаа

 

Өнөөдөр манай 4 шилдэг жүдоч дэвжээнээ гарах ба эрэгтэйчүүдийн -81кг жинд ОУХМ Н.Дагвасүрэн хамгийн эхний барилдаанаа хийж ялалт байгууллаа.

Хоёрдугаар тойрогт Германы Рессел Доминиктой барилдах хуваарьтай байна. Германы Рессел Доминикын хувьд 3553 оноотойгоор дэлхийн чансааны 6-д эрэмблэгдэж байгаа шилдэг жүдоч юм. 

Урьд өмнө нь хоёр тамирчин хоёр удаа учраа тааран барилдахад манай Н.Дагвасүрэн хоёуланд ялагдаад байгаа юм. 

Шууд үзэх:

Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын видеог ухраан нөхөж үзэх боломжтой юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.