ВИДЕО: МУГТ М.Уранцэцэг хятадын бөхийн цэвэр ялсан барилдааны бичлэг

 

БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.

Эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдаж буй МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт БНХАУ-ын жүдоч Ли Янантай барилдаж цэвэр ялсан. 

Улмаар А хэсгийн аваргын төлөө Испани улсын жүдоч Фигуероа Жулиатай барилдан нэмэлт цаг дээр ялсан. Харин хагас шигшээ барилдаанд Японы Кондо Амид ялагдсанаар хүрэл медалийн төлөө ОХУ-ын Долгова Иринатай үдээс хойш барилдана. МУГТ М.Уранцэцэгийн хувьд 2013 оноос хойш Японы Кондо Амитай өмнө нь 6 удаа учраа тааран барилдахад 2 ялаад байсан юм. 

Кондо Амигийн хувьд 4040 оноотойгоор дэлхийн чансааны 7-д эрэмблэгдэж байгаа юм. 

МУГТ М.Уранцэцэг ОХУ-ын Долгова Иринатай өнгөрсөн жилийн Мастерсийн хагас шигшээд барилдан ялагдан хүрэл медаль хүртэж байсан юм. Үдээс хойш МУГТ М.Уранцэцэг даагаа нэхэх сайхан боломж гарч ирлээ.  

МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт БНХАУ-ын жүдоч Ли Янантай барилдаж цэвэр ялсан барилдааны бичлэгийг үзнэ үү. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.