ШУУД: МУГТ М.Уранцэцэг хэсгийн аварга боллоо

 

БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.

Эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдаж буй МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт БНХАУ-ын жүдоч Ли Янантай барилдаж цэвэр ялсан. Улмаар А хэсгийн аваргын төлөө Испани улсын жүдоч Фигуероа Жулиатай барилдан нэмэлт цаг дээр яллаа. 

Шууд үзэх хоёрдугаар дэвжээ:

 Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.