ШУУД: МУГТ Д.Амартүвшин цэвэр ялж хэсгийн аварга боллоо

 

БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.

Эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдаж буй МУГТ Д.Амартүвшин В хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Огузов Алберттай барилдан цаг дуусахаас өмнө цэвэр ялж хэсгийн аварга боллоо. Урьд өмнө нь хоёр бөх 1 удаа учраа тааран барилдахад МУГТ Д.Амартүвшин ялж байсан бол ийнхүү хоёр дахь удаагаа яллаа.  

Шууд үзэх нэгдүгээр дэвжээ:

Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.