ШУУД: МУГТ Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө барилдаж байна

 

БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.

Эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдаж буй МУГТ Г.Одбаяр эхний тойрогт Казакстаны Смагулав Зансаятай барилдан ялж хожлын харьцааг 3:0 болголоо. Яг одоо МУГТ Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө Шведийн Макиас Томмытой барилдаж байна. Өмнө нь хоёр бөх гурван удаа тааран барилдахад манай бөх 2 удаа ялаад байгаа юм. 

Шууд үзэх хоёрдугаар дэвжээ:

Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.