ШУУД: МУГТ Б.Мөнгөнчимэг өрсөлдөгчөө цэвэр яллаа
БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдаж буй МУГТ Б.Мөнгөнчимэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Австралийн жүдоч Хаекер Катаринатай барилдаж цаг дуусахаас өмнө өөрийн дархан мэхээрээ цэвэр яллаа. МУГТ Б.Мөнгөнчимэг А хэсгийн аваргын төлөө уг жинг тэргүүлэн барилдаж буй Францийн Агбегненоу Кларисстэй барилдана.
Шууд үзэх хоёрдугаар дэвжээ:
Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.