ШУУД: МУГТ Д.Сумьяа хэсгийн аваргын төлөө барилдана

 

БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.

Эмэгтэйчүүдийн -57кг жинд барилдаж буй Хөдөлмөрийн баатар МУГТ Д.Сумьяа эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Унгарын Каракас Хэдвигтэй барилдаж нэмэлт цаг дээр яллаа. Урьд өмнө нь хоёр бөх 4 удаа учраа тааран барилдахад дөрөвүүлэнд нь МУГТ Д.Сумьяа ялж байсан бол ийнхүү тав дахь удаагаа яллаа. Хөдөлмөрийн аварга МУГТ Д.Сумьяа С хэсгийн аваргын төлөө Канадын Климкайт Жессикатай барилдахаар боллоо. 

Шууд үзэх нэгдүгээр дэвжээ:

Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.