СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-15

ШУУД: Г.Хэрлэн хэсгийн аваргын төлөө барилдана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.

Эрэгтэйчүүдийн -66кг жинд барилдаж буй ОУХМ Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Бразилын жүдоч Чибана Чарлестэй барилдаж яллаа. Г.Хэрлэн хэсгийн аваргын төлөө Японы Маруяма Жоширотой барилдахаар боллоо. Японы Маруяма Жоширогийнхувьд 3615 оноотойгоор жиндээ 7-д эрэмблэгдэж байгаа тамирчин юм. 

Шууд үзэх хоёрдугаар дэвжээ:

 Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.