ШУУД: 1-р дэвжээ жүдо бөхийн "Мастерс-2018"
БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдаж буй МУГТ Г.Болдбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Узбекстаны Лутфиллаев Шарафуддинтэй яг одоо барилдаж байна. Урьд өмнө нь хоёр бөх 2 удаа учраа тааран барилдахад хоёуланд нь МУГТ Г.Болдбаатар ялж байсан юм. Узбекстаны Лутфиллаев Шарафуддины хувьд 3397 оноотойгоор дэлхийн чансааны 8-д эрэмблэгдэж байна.
Шууд үзэх хоёрдугаар дэвжээ:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.