ШУУД: МУГТ М.Уранцэцэг хятадын бөхийг цэвэр яллаа
БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдаж буй МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт БНХАУ-ын жүдоч Ли Янантай барилдаж цэвэр яллаа.
Мөн эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдаж буй МУГТ Г.Одбаяр эхний тойрогт Казакстаны Смагулав Зансаяг ялж тун удахгүй хэсгийн аваргын төлөө Шведийн Масиастай барилдана.
Шууд үзэх хоёрдугаар дэвжээ:
Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.