ШУУД: МУГТ М.Уранцэцэг яг одоо барилдана
БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдаж буй МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт БНХАУ-ын жүдоч Ли Янантай яг одоо хоёрдугаар дэвжээн дээр барилдаж байна. Хятадын бөхийн хувьд 1286 оноотойгоор жиндээ 32-т эрэмблэгдэж байгаа тамирчин юм.
Шууд үзэх хоёрдугаар дэвжээ:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.