Томуу, томуу төст өвчтэй 3378 тохиолдол оношлогджээ

 

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 74.703 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3378 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар бага байна.

Хүүхдийн түргэн тусламжийн 1669 дуудлага ирснээс 43.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ

. Хүүхдийн түргэн тусламжийн 1669 дуудлага ирснээс 43.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны , амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.