СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-12-14

Ухаахудаг-Гашуунсухайтын замын гүйцэтгэгч Лий Жонг Ёлын торгох ялыг УДШ хэвээр үлдээжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267км төмөр зам төвих төсөл буюу "Монголын төмөр зам" ХХК-ийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Самсунг Си энд Ти" компанийн захирал Ли Жонг Ёл, төмөр зам тавих зургийг дахин зурж, мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёон нарын хэргийг өнөөдөр УДШ хэлэлцжээ. 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тэдний хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ухаахудагаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд прокуророос Лий Жонг Ёлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2,  17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 4 үйлдэл бүхий хэргээс 2 хэргийг, Гу Дун Хёнд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Харин Лий Жонг Ёлыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.