Страсбург хотод халдлага үйлдсэн этгээд цагдаа нарын гарт амиа алдав

 

Энэ долоо хоногийн мягмар гарагт Францын Страсбург хотод зул сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааны үеэр зэвсэгтэй этгээд халдлага үйлдэж гурван хүний аминд хүрч, 10 гаруй хүнийг шархдуулсан. .

 

strasbourg

 

Страсбург хотын иргэдийг сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хамгаалахыг сануулаад байсан бол өнгөрсөн шөнө сэжигтнийг олжээ. .

 

cherifchekatt121218a

 

Тэрээр Исламын хэт даврагсдын нэг бөгөөд Франц, Герман, Швейцарьт удаа дараа гэмт хэрэгт холбогдож, тусгай хүчний үндэсний аюулгүй байдалд халдаж болзошгүй хүмүүсийн жагсаалтад бүртгэлтэй байжээ. .

Орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой 21 цагийн үед Страсбургийн Нэудорф дүүрэгт гэмт этгээд байгаа тухай мэдээлэл цагдаа нарт иржээ. .

 

neudorfoperation2

 

Гэмт этгээдийг илрүүлж аюулгүй болгосноор Страсбург хотын иргэд эргэн хэвийн амьдралдаа шилжлээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.