Сайтын фейсбүүк хуудсыг хуурамчаар үйлдэн хүн гүтгэжээ

 

.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан албан өрөөндөө архидан согтуурч, төлөөлөгч Н.Батсүмбэрэл нь НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаярыг зодож, бэртээсэн гэх агуулгатай байв, тус мэдээ. Улмаар нэр бүхий зарим цахим хэвлэл, "С1" телевиз үнэн, худлыг нягтлалгүй, нэг талын байр сууринаас хандаж тухайн мэдээллийг олон нийтэд түгээсэн юм.

Энэ талаар өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд .

 e23fdee2733e6874209d2f36b7222c70

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба "Өчигдрөөс хотын удирдлага, тухайлбал, НИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд хэсэг бүлэг хүн согтуурч, танхайрсан гэдэг мэдээлэл түглээ.. Олж тогтоосны дараа олон нийтэд мэдээлэх болно" гэв.

 

7a8f32cae7d0b70f2f6b58fa2ae81e18

 

НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр "НЗДТГ-ын байр төрийн тусгай хамгаалалттай обьект. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар төр, захиргаа байранд согтууруулах ундаа, түүнийг хэрэглэсэн хүнийг оруулдаггүй. Цахим ертөнцөд түгж буй мэдээлэл ор үндэсгүй, тийм зүйл болоогүй" хэмээв.

 

 bd5c20076acff92cc9a3c5a5239a3adc

Харин төлөөлөгч Н.Батсүмбэрэлд зодуулан, хүнд бэртсэн гэгдээд байгаа нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр хэвлэлийн бага хурлын үеэр "Цахим хэвлэлээр явж байгаа мэдээлэл худал. Намайг зодуулж, хүнд бэртсэн гэсэн байна лээ. Миний бие өдгөө ямар нэгэн бэртэлгүй, эрүүл, албан үүргээ гүйцэтгэж явна" гэсэн юм.

.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.