Өнөөдөр чуулган дахин хуралдсангүй

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах ёстой хуваарьт өдрүүддээ хуралдаж, асуудлаа хэлэлцэж чадаагүй юм. Учир нь УИХ-ын нэр бүхий хэсэг гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцортол чуулганы болоод байнгын хорооны хуралдаанд орохгүй гэдгээ мэдэгдэн, бойкот зарласан юм.

Тэгвэл энэ удаад ч мөн Ийнхүү УИХ-ын чуулган гурав дахь удаагаа хуралдаж чадахгүй гацаж байна. Уг нь өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсан бол ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлаас эхлээд 30 гаруй хуулийн төсөл, журам, яаралтай хэлэлцэх асуудлууд байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.