Египет улсад шар хантааз худалдахыг хориглов

 

Франц улсын иргэд шар хантаазыг бэлгэ тэмдгээ болгон дөрвөн долоо хоногийн турш жагсаж, Ерөнхийлөгч тэдний хүсэлтийг хүлээж авсан. .

Сарын дараа Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг огцруулсан жагсаал хөдлөгөөн эхэлсэн өдөр тохионо. 2011 оны нэгдүгээр сард иргэд эсэргүүцлээ илэрхийлэн Ерөнхийлөгчийг унагаж байсан.

Тиймээс энэ удаад жагсагчид шар хантаазаар дамжуулан эрх баригчдын эсрэг уриалга явуулж магадгүй хэмээн сэрэмжилж байна. .

Франц улсад шар хантаазаар жигдэрсэн жагсагчид 11 тэрбум ам.долларын гарз хохирол учруулаад байгаа. .

 

RTX3N7IF

 

Хосни Мубаракийн дараа цэргийн удирдагч Абдель Фаттах эл Сиси 97 хувийн дэмжлэгтэйгээр төрийн тэргүүнээр сонгогдсон ч ард иргэдийн дунд нэр хүнд нь унасан. .

 

Эх сурвалж: www.qz.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.