ВИДЕО: Ронни UK Championships-т 7 дахь удаагаа түрүүллээ

 

Англи улсын York Barbican хотноо снукер биллиардын Uk Championships тэмцээн гал гарсан тоглолтуудаар дүүрэн явагдаж өндөрллөө. 

Тэрээр финал хүртэлх 6 өрсөлдөгчөө үндсэнд нь илт илүүрхэн хожсон юм. Харин хоёрдугаар тойрогт Ирландийн тамирчин Кен Дохертитэй хийсэн дуэлийн эхний 5 тоглолтон дараалан хожигдсон хэдий ч залгуулаад 6 дараалан хожиж ялалт байгуулсан юм. 

Screen Shot 2018 12 12 at 11

 

Шигшээ тоглолтонд Ронни О Сулливаны Умард Ирландын шилдэг тамирчин Марк Алентэй (дэлхийн чансааны 6-д эрэмблэгдэж буй) бас л гоё тоглолтуудыг хийж 10:6 хожлын харьцаагаар буулган авлаа. Энэ хоёр тоглогчийн хувьд өмнө нь 7 тэмцээн дээр таарахад Ронни 4-т нь хожоод байсан хэдий ч энэ оны эхэнд Мастерс тэмцээнд Марк Аллен хожоод байлаа. Хожих хожихдоо бүр 6:1 хожлын харьцаагаар илүүрхэн хожоод байсан байсан бол Ронни энэ удаад хариугаа авлаа. 

Ронни О Сулливан болон Марк Ален нарын шигшээ тоглолтын бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.