ШУУД: Таеквондо их дуулга тэмцээнд Алтан медаль хүртвэл 70.000$
БНХАУ-ын Вуши хотноо Таеквондогийн их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тав хоногийн турш үргэлжлэх уг тэмцээнд олимпийн 8 жин тус бүр Дэлхийн шилдэг 16 тамирчин оролцох юм.
Шагналын хувьд харьцангуй өндөр буюу жин тус бүрийн түрүүлсэн тамирчин 70.000 доллар хүртэх юм. Шагналын сан:
- Алтан медаль: 70.000 доллар /Тамирчин 49.000 доллар, Дасгалжуулагч 21.000 доллар/
- Мөнгөн медаль: 20.000 доллар /Тамирчин 14.000 доллар, Дасгалжуулагч 6.000 доллар/
- Хүрэл медаль: 5.000 доллар /Тамирчин 3.500 доллар, Дасгалжуулагч 1.500 доллар/
БНХАУ олимпийн төрөлт спорт тэр дундаа таеквондогийн спортод маш их хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Тэр хэмжээгээрээ тамирчид нь ч илт сайжирч тив, дэлхийд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд орох болжээ.
Та бүхэндээ их дуулга тэмцээний цагийн хуваарийг хүргэж байна.
12.12
09:00 эрэгтэйчүүдийн -80кг, эмэгтэйчүүдийн -67кг жингийн урьдчилсан тулаан
14:00 эрэгтэйчүүдийн +80кг, эмэгтэйчүүдийн +67кг жингийн урьдчилсан тулаан
12.13
09:00 эрэгтэйчүүдийн -58кг, эмэгтэйчүүдийн -49кг жингийн урьдчилсан тулаан
14:00 эрэгтэйчүүдийн -68кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн урьдчилсан тулаан
12.14
09:00 Хэсгийн аваргын төлөөх тулаанууд эрэгтэйчүүдийн -58кг, -80кг эмэгтэйчүүдийн -57кг, +67кг
14:00 Хэсгийн аваргын төлөөх тулаанууд эрэгтэйчүүдийн -68кг, +80кг эмэгтэйчүүдийн -67кг, -49кг
12.15
13:00 Бүх жингийн хагас шигшээ тулаанууд
12.16
Бүх жингийн медалийн төлөөх тулаанууд
www.livetv.mn сайт таван өдрийн турш таеквондогийн их дуулга тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээр ажиллаж байна.
Эхний өдрийн шууд дамжуулалт:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.