ВИДЕО: Страсбург хотод гурван хүний аминд хүрсэн сэжигтнийг мөшгиж байна

 

Францын Страсбург хотод зэвсэгт этгээд халдлага үйлдэж гурван хүний аминд хүрч, 12 хүнийг гэмтэж шархдуулжээ. .

Орон нутгийн цагаар мягмар гарагийн орой 20 цагт буюу худалдааны газар эд ачаалалтай, хөл хөдлөгөөн ихтэй үед болсон халдлага хотын иргэдийг цочирдуулаад байна. .

 

 

Сэжигтний гэр Страсбург хотын Нэудорф дүүрэгт байдаг ба гэрийнхээ ойролцоо нуугдсан байж болзошгүй тул дүүргийн оршин суугчдын гэрээсээ гаралгүй, сэрэмж болгоомжтой байхыг анхаарууллаа. .

 

4HKZLLXCDNF3XHH4YO5LX2G6QE

 

Франц улсын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер өөрийн биеэр Страсбург хотод ирж байна. Түүний мэдээлснээр гэмтэж шархадсан 12 хүний тэн хагасынх нь биеийн байдал хүнд байна.

 

maxresdefault

 

Халдлага болсон талбайд жил бүр зул сарын баярыг угтаж үзэсгэлэн худалдаа эрхлэн олон мянган аялагч жуулчин цугладаг. Хэргийн газарт байсан гэрчийн ярьснаар буун дуу гарсны дараа ойролцоох гүүрэн дээрээс шархадсан хүн олжээ. Түүнд туслахыг хичээсэн ч амиа алдсан байна. .

 

1544560114 6441

 

.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.